Монголын хөгжмийн нэн шинэ бүтээлийн концерт

2018 оны 01 сарын 08

Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна. Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт 01-р сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноров, УГЗ, Төрийн шагналт Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/95/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top