Испанийн Уэска хотноо болсон ”Ciudad de Huesca” олон улсын төгөлдөр хуурчдын наадамд манай улсын бяцхан оролцогчид тэргүүлжээ. Тэмцээний 13 хүртэлх насны ангилалд долоон настай О.Нандин алтан медаль хүртсэн байна. Тус ангиллын хоёрдугаар байрыг “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, гуравдугаар байрыг “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар тус тус эзэлжээ. Мөн зургаан настай Д.Энэрэлт 9 хүртэлх насны ангилалд нэгдүгээр байр, Хөгжим бүжгийн коллежийн 11 дүгээр ангийн сурагч н.Бат- Амар 17 хүртэлх насны ангилалд гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. ”Ciudad de Huesca” олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Япон, Хятад, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани болон Монгол зэрэг 10 гаруй орны залуу авьяастнууд оролцож авьяас билгээрээ өрсөлджээ.
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 0 )