Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” Монголд анх удаа

2018 оны 01 сарын 16

 

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.

Р.Штрауссын “Алсо Спрач Заратустра” бүтээл Монголд анх удаа эгшиглэх бөгөөд Симфони найрал хөгжим нийт 90 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ.

2018-ОНЫ 01-Р САРЫН 26-НД 19:00 ЦАГТ УЛСЫН ФИЛАРМОНИЙН ТАЙЗНАА

Тоглолтод:
 
Удирдаач Д.Нямдаш /СТА/

Хөтлөгч, Тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99196623-с лавлана уу.

Тасалбарыг www.ticket.mn, 1900-1800 лавлахаар үнэгүй хүргүүлээд аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top