Ирландын “The Cranberries” рок хамтлагийн дуучин Долорес О”Риордан зуурдаар таалал төгсчээ. Тэрээр Лондонд дуугаа бичүүлж байх үеэрээ нас барсан байна. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, О”Риорданы цогцсыг байрлаж байсан зочид буудлаас нь өчигдөр олжээ. 46 настай дуучны үхлийн шалтгаан тодорхой бус байгаа аж. Долорес О”Риорданы гэр бүлийнхэн уг мэдээг маш цочирдож хүлээж авсан байна.
“The Kinks” хамтлагийн гитарчин Дэйв Дэвисийн ярьснаар дуучин бүсгүй долоо хоногийн өмнө л эрүүл саруул, аз жаргалтай харагдаж байжээ.
“The Cranberries” хамтлаг 1989 онд байгуулагдаж 1990-ээд онд нэр алдар нь цуурайтсан билээ.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 1 )
Burhan tuuniig iveeg.