Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Дан.Нямаа, Швед улсад амьдран суугаа яруу найрагч Банзрагчийн Энхтуяа нарын шүлгүүдийг Швед хэлээр оручуулан тус улсад ном болгон хэвлүүлжээ. Нобелийн шагналын эх орон хэмээн нэрлэгддэг Швед улсад монгол найрагчдын ном төрөх хэл дээр нь хэвлүүлж гаргана гэдэг тэр бүрий тохиолдох завшаан биш. Тиймээс Монгол Улсын яруу найрагчдын бүтээл Шведэд уншигдаж байна гэдэг цаашид тус улсын хэл дээр олон монгол найрагчдын бүтээл хэвлэгдэх магадлал өндөр болж байна гэсэн үг.
Урьд өмнө нь Дан.Нямаагийн "Миний ертөнц" сонет цэцгэн эрхи нь Македон хэлээр тус улсын нийслэл Скопjе хотын “Jyroреклам” хэвлэлийн газарт 2012 онд хэвлэгдэж байсан билээ.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )