Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарлалаа. 29 сая төгрөгийн шагналын сантай уралдааны шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, Азийн сайд нарын бага хурлын үеэр олны хүртээл болгох юм байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )