Өдгөө 80 насны босгот тулаад буй Ардын жүжигчин Д.Ухнаа нь бүхий л амьдралаа урлагт зориулсан нэгэн бөгөөд одоо ч ажлын эрч хүч, хурд нь хэвээрээ гэдгийг урлагийнхан гайхширан өгүүлдэг. Өнөөдөр урлагт ид хийж бүтээх насандаа ажиллаж байгаа залуусын хувьд Д.Ухнаа гуайн хурдыг гүйцэхгүй байгаадаа өөрсдийгөө чамлан суудгаа өгүүлсэн юм. Тухайлбал, тэрбээр өсч төрсөн нутаг Дорноговь аймагт “Маамуу нааш ир” дууны наадам зохион байгуулаад явж байсан бол маргааш нь Улаанбаатарт томоохон хэмжээний концерт зохион байгуулчихсан байдаг гэнэ. Тэгэхээр нь маргааш завтай биз гээд залгахад “Буриадын Улаан-Үүдийн театрт тоглолтын ажлаар ирчихсэн явж байна” хэмээн хариулдаг гээд түүний хурд хүчийг магтахын зэрэгцээ өөрсдөө “Бид ийм хурдаар хаа хүрэхээ ч мэдэхгүй байна” гэв.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Манайд ийм 5 хүн байсан бол тэр капитализм гээчийг,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,
Мундаг шүү.танд баярлаж явдаг шүү. Сүх.