Ардын дууны гайхамшиг

2018 оны 01 сарын 30

 

Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгаснаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий. Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй. Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий.

Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолтыг жил бүр үзэгчиддээ хүргэдэг сайхан уламжлал тогтоод удаж байгаа билээ. Цуврал тоглолтоор Баруун Монгол ардын дуу, Хүрээ дуу зэрэг ардын дуунуудаа сэргээн Морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж тоглож байсан бол энэ удаад цуврал тоглолтуудаасаа түүвэрлэн олон ястны шилмэл дуун тоглолтыг 02-р сарын 08, 09 нд Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.


Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Ц.Хулан /СТА/, Nuans хамтлагийн дуучин М.Амарсанаа /СТА/, “Түмэн Эх” чуулгын дуучин Г.Бямбажаргал /СТА/, “Сүлд” чуулгын дуучин С.Дуламсүрэн /СТА/ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касс онлайн худалдааныhttps://www.ticket.mn/event/231/ сайтаас болон Unitel- ын хэрэглэгчид 100GG-ээр 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сда(99.203.16.166) 2018 оны 02 сарын 02

Бүгд л СДА юмаа.

0  |  0
Top