Матетикийн багшийн маш сонирхолтой намтар

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

"Монгол HD" телевизээс зохион байгуулж байгаа "The voice Mongolia-2018" шоуны оролцогчдын дундаас чадалтай хоолойгоор ялгарч чадсан нэгэн бол Б.Идэржавхлан юм. Өөрийгөө математикийн багш хэмээн өргөн олонд танилцуулсан ч үнэн хэрэгтээ туршлагатай дуучнаас дутахааргүй авьяастай тэрбээр урьд өмнө нь цэнхэр дэлгэцээр хэдэнтээ гарч байсан юм. Тодруулбал, UBS телевизийн "Мy voiсe" шоунд амжилттай оролцож байсан түүхтэй.

Б.Идэржавхлангийн хувьд урлагийн гэр бүлд төрсөн гэж хэлж болох юм. Учир нь түүний төрсөн дүү дуучин Б.Жавхлантөгс /Universe best songs"-ын гран при шагналын эзэн/ гэнэ. Б.Идэржавхлангийн хувьд "Шинэ үе" дунд сургуульд багшилдаг бөгөөд багийн мөрөөдөл нь дуучин болох хэмээн ярьж байсан удаатай юм. Ингээд авьяаслаг дуучин, математикийн багшдаа улам өндөр амжилт хүсье.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top