Монгол, Солонгосын зохиолчид хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Монголын Зохиолчдын Эвлэл шинэ оны эхэнд Солонгосын Чэжүгийн зохиолчид МЗЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Харин он гарсаар олон шинэ ажлын эхлэлийг тавьж гадаад дотоодын хувь хүн албан байгуллагтайхамтарч ажиллах хэд хэдэн уулзалт арга хэмжээг зохион байгуулжээ.

 Түүний нэг нь Гуанжугийн Чоннам дүүргийн яруу найрагч зохиолчдын төлөөлөл болон МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай Чоннамын зохиолчдын эвлэлийн салбарын ерөнхийлөгч ноён Пак Куан Со нар хоёр орны утга зохиол соёлын хүрээнд хамтран ажиллах "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурцгаалаа. Ийнхүү МОНГОЛ-СОЛОНГОС хоёр орны уламжлалт уран зохиол соёлын харилцаа цаашид улам өргөжин хүрээгээ тэлсээр байгаа нь нэн сайшаалтай үйл явдал боллоо гэж хоёр орны зохиолчид цохон тэмдэглэжээ.

Л.Ган

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top