“Spice Girls” хамтлаг эргэн нэгдэх гэж байгаа нь тодорхой болсон билээ. Дуучин бүсгүйчүүд цугларч эргэн нэгдэх, ямар уран бүтээлүүд хийх тухайгаа ярилцсан байна. Түүнчлэн Виктория Бекхэм хамтлаг нь эргэн нэгдэх гэж байгаа талаарх мэдээг фэнүүддээ баяртайгаар дуулгасан.
Тэгвэл хамтлаг эргэн нэгдээд анхны ая дуугаа Их Британийн ханхүү Харригийн хуриман дээр өргөн барина гэсэн мэдээлэл Лондоны хэвлэлүүдээр явах болжээ. Ханхүүгийн сүйт бүсгүй Меган Маркл багаасаа “Spice Girls” хамтлагийн фэн байсан аж. Тийнхүү “Spice Girls” хамтлаг тавдугаар сарын 19-нд болох хуримын ёслол дээр сүйт бүсгүйд бэлэг болгон уран бүтээлээ өргөн барих бололтой.


О.Саша

Сэтгэгдэл ( 0 )