”Азарганы ноцолдоон” зургаар хөшөө босгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

 БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжав гуайн алдарт "Азарганы ноцолдоон" зургийг хөшөө болгон мөнхлөхөөр болжээ. Энэхүү төслийн ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Өвгөдийнхөө агуу бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах гол зорилгыг агуулсан ажээ.  

Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь хүн бүхэнд заяадаггүй. Тэгвэл Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрийгөө алтан үсгээр мөнхөлж чадсан бахархалт хүн. Түүний бүтээлүүдээс Монгол үнэртдэг гэдэг.  Ардын зураач О. Цэвэгжавын тосон будгийн энэ бодит зураг сонин бөгөөд адгуусны хоорондох тэмцлийн гүн зөрчлийг үзүүлжээ. Хээр талд хэсэг адууны дэргэд ноцолдож буй хоёр азарганы хөдөлгөөний гүн зөрчлийг нээх уран сайхны дүрслэл болсон энэ зураг тун удахгүй хөшөө болон сүндэрлэх нь ээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top