Эва Грин: Харамсалтай нь эрчүүд намайг тоохгүй юм

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

 “Аймшигтай үлгэрүүд” киноны сүүлчийн ангийг хийж дууссаны дараа Ева Гринтэй “Нью-Йорк таймс”сонины сурвалжлагч уулзаж ярилцжээ. 



-Чөтгөр шулмыг ялж, архирах, “усан оргилуур”-аар бөөлжих, эрчүүдийг тал тал тийш нь шидэлж хаях, модон тавилга эвдэлж хэмхлэх нь чамд таалагдсан уу?
-Энэ бүхэн надад ямар их таалагдсан гээч...Үнэнийг хэлэхэд зураг авахуулах гэж их ядардаг байсан. Зураг авалт дууссаны дараа гэртээ бараг мөлхөх шахам харьж,  хундага дарс уугаад буйдан дээрээ хэвтчихдэг байлаа.
-Та багаасаа л жүжигчин болохоор шийдсэн үү?
-Үгүй дээ. Би их бүрэг ичимхий хүүхэд байлаа.  Энэ зангийн минь засахын тулд 12 настай байхад манай багш намайг театрын дугуйланд оруулсан юм. Тэр үеэс л жүжигчний мэргэжлийг сонирхож эхэлсэн гэх үү дээ. Хожим театрын сургуульд ороод найруулагч болохыг хүсдэг байлаа. Ээж минь “шоу бизнес бол хүнд хэцүү ертөнц, тийшээ орох хэрэггүй” гэдэг байлаа. Ээж минь өөрөө жүжигчин хүн байсан болохоор энэ салбарыг сайн ойлгодог. Ээж минь сайн жүжигчин байсан. Тэр  зохиол бичдэг. Аав маань шүдний эмч хүн. Аав миний ихэр бид хоёрыг “хүссэн ажлаа л хий” гэдэг байсан. Би өөрийнхөө хүссэн ажлаа хийдэг болсон.

-Чи анхны киноноосоо эхлээд л үзэгчдийн сонирхлыг татсан. Нэрт найруулагч Бернардо Бертолуччийн кинонд гараагаа дөнгөж эхлээд байгаа хүн бүр тоглоод байдаггүй...
-Бернардо Бертолуччийн “Мөрөөдөгсөд” кинонд тоглох гэж байхад манай гэрийнхэн “Парисын сүүлчийн танго” кинонд тоглосон Мария Шнайдерийн эмгэнэлт хувь тавиланг давтаж түүн шиг алдарт гарч чадалгүй алга болох вий гэж эмээсэн. Энэ киног бас Бернардо Бертолуччи хийсэн байсан. Аз таарч  энэ киноны дараа “Казино Рояль”-д, Жеймс Бондын бүсгүйд тоглохоор болсон. Үүнээс хойш жил бүр л кинонд тоглож ирлээ. Надад  ихэнхдээ л хүнд хэцүү дүр оногддог шиг санагдах юм. 
-Чамд кино урлагт шинэ технологи давамгайлж байгаа нь таалагдаж байна уу?
-Тоон системтэй камерээр хийсэн бичлэгээс болж кино зургийн чанар муудлаа гэж олон хүн гомдоллодог.  Үүнтэй санал нэг биш байна. Би жүжигчин хүний хувьд, “тоон” камерт талархдаг. Ажиллахад илүү хялбар байдаг юм. Тэр камерээр хэдэн зураг авангуут үр дүн нь шууд харагддаг. Бас  зураг авахын тулд тусгайлан тайз засал хийх гэсний  хэрэггүй. Компьютер графикийн аргаар тэрнийг гүйцээгээд зурчихна. Тиймээ, одоо киног ер бусын хурдан хийдэг болсон.
а ямар киног дахин, дахин үзэх дуртай вэ?
-Хачин санагдаж магадгүй. Стэнли Кубрикийн “Туяа” аймшгийн кино надад таалагддаг. Би энэ киног насанд хүрснийхээ дараахан анх үзсэн юм. Тэгэхэд их айж байсан шиг санагдаж байна. Үүний зэрэгцээ Жек Николсоны тоглолт намайг ёстой гайхшруулж орхисон. Одоо би  кинонд гардаг инээдмийн санааг нь ойлгосон л доо. Аугаа Николсо намайг инээлгэсэн юм. Мөн Майкл Китоны тоглосон “Хүн шувуу” гэсэн бүх цаг үеийнхний сонирхлыг татсан нэг кино бий. Энэ бүтээлийг үзэх болгондоо цаг ямагт нэг шинэ зүйл нээдэг.  Маш яруу сайхан.
-Жүжиг, киноны зохиолч, продюсер Жон Логантай хамтарч ажиллах ямар санагдав. Түүнийг их ухаантай, төвөгтэй ааштай хүн гэх нь бий...
-Тэр илэн далангүй яриа хөөрөөтэй хүн. Түүнийг их зантай, үг хэлээ ололцоход хэцүү хүн гэж сонсож байсан л даа. Үнэндээ хамтарч ажиллахад найрсаг, санасан бодсоноо шууд хэлчихдэг нь надад таалагдсан.  Тоглолтын явц дунд би түүнд “Энэ хэсгийг өөрчилмөөр байна ч гэх юм уу эсвэл үүнийг хасчихая” гэж хэлэхэд тэр шууд л миний үгийг хүлээж авдаг байсан. Манай кино зургийн багийнхан ч гэсэн түүнтэй маш эвсэг сайхан ажилласан. Чамайг хайрладаг, чи өөрийнхөө хийж чаддаг бүхнийг нээж түүнд харуулахыг хичээдэг тийм хүн дэргэд чинь байх ямар сайхан байдгийг тэр надад мэдрүүлж өгсөн.  Энэ нь нэг баг болон ажиллаж байгаа хүмүүст ч эергээр нөлөөлсөн. 
-Яагаад өөрөө Лос-Анжелест юм уу, эсвэл Парис хотдоо амьдардаггүй юм бэ?
-Лондонд амьдрахад нам гүм сайхан санагддаг юм. Орой үдшийн цагаар баар, клубээр явдаггүй. Тэнд хэтэрхий шуугиантай, хөгжим нь дэндүү чанга байдаг. Хожмын өдөр кинонд тоглохоо боливол, Лондон хотын аль нэг сургуульд франц хэлний багшаар ажиллана гэж боддог юм.
-Лондонд гэр бүлтэй болъё гэж бодож үзсэн үү?
-Мэдээж эмэгтэй хүн л юм чинь, ээж болохыг хүсэлгүй яахав. Харамсалтай нь эрчүүд намайг тоохгүй юм... /инээв/
-Үгүй байлгүй дээ. Өөрийг чинь шүтэн бишрэгч залуусыг тоолж барахгүй шүү дээ.
-Шар хэвлэлд бичсэнээр бол тийм л байх. Амьдрал үргэлж тэдний бичсэн шиг байдаггүй. Тэр тусмаа оддын амьдрал.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(202.9.41.94) 2018 оны 02 сарын 28

French zaahiig ni anaj bgad french zaalgah yumsan. Kkk.

0  |  0
zochin(202.9.42.174) 2018 оны 02 сарын 28

Ene hunii hayagiig olj uguuch. Ene saihan amitan zuvshuurvul bi odoo avgaigaasaa salahad belen bna.

0  |  0
Top