Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Бидний эчнээ танил Австралийн "Рио Тинто" компани баруун Африкийн Гвинеа улстай ашигт малтмалынх нь ордыг ашиглах тухайд нэгэн гэрээ байгуулжээ. 2.5 тэрбумын нөөцтэй хэмээн тогтоогдоод буй Симанду төмрийн  хүдрийн орд нь жилд 200 сая тонн хүдэр үйлдвэрлэх боломжтой аж. "Рио Тинто" компани Симанду төмрийн хүдрийн ордын блок лицензүүдийг 95 хувийн охин компаниараа дамжуулан эзэмшдэг байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс Гвинеа улсын Засгийн газар хамтран ажиллах тохиролцоонд хүрэхгүй бол лицензийг чинь цуцална гэж сандаргажээ. Тэдний хоорондох хэлэлцээрт Хятадын Чайналко идэвхтэй оролцож, тодорхой үр дүнд ч хүрсэн байна. Гвинеа улсын Засгийн газар тохиролцоонд хүрэх сүүлчийн хугацааг ирэх сар хүртэл гэж заасан ч нэлээд хэд хоногийн өмнө "Рио Тинто" буулт хийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ хэлэлцээр байгуулахад гуравдагч байр сууринаас чармайн оролцсон Чайналко төслийн 45 орчим хувийг 1.35 тэрбум доллараар худалдан авахаар болжээ. Гвинеан Засгийн газар Рио Тинто компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа:

-700 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг шууд бэлнээр төлнө.  

-Засгийн  газар төслийн 15 хувийг үнэгүй авна. Ирэх 20 жилийн дотор нэмж 20 хувь худалдан авах эрхтэй. Мөн Засгийн газар шинээр баригдах төмөр зам, далайн боомтын 51 хувийг эзэмшинэ.

-Дээрх дэд бүтэц баригдсанаас хойш 25-30 жилийн дараа шууд Засгийн газрын өмч болно.

-Төслийн бүх хугацаанд 3.5 хувийн роялти төлнө.

-Орлогын татвараас найман жил чөлөөлнө.

-Түүнээс хойш 30 хувийн орлогын татвар төлнө гэсэн заалтуудыг тусгаж чадсан байна. Дээрх хэдхэн өгүүлбэрээс харахад л Гвинеад чамлахааргүй ашигтай болох нь анзаарагдаж байгаа биз. Гэтэл манай Засгийн газар Оюу толгой дээр ямар гэрээ байгууллаа. Монголчуудад биш, харийнханд найр тавьж, Оюу толгойн ордоо хоосон шахуу тавиад туучихсан. Тэгсэн хэр нь Ерөнхий сайд асан С.Баяр, гэрээг гардан гүйцэтгэсэн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх болоод Засгийн газрын гишүүд дэлхий дээр байхгүй хамгийн сайн нөхцөлтэй гэрээ байгуулсан мэтээр ярьж, ард түмний тархийг угаадаг. Мянга сонсохоор нэг үз гэсэн мэргэн үг бий. Ямар нэг илүү тайлбаргүйгээр уншигч танд хоёр гэрээг харьцуулан харуулъя.

Оюу толгойн орд бол Монголын газар нутаг, монголчуудын өмч. Канад эр Фрийдланд энэ ордыг хайж олоход монгол геологич тусалсан гээд ярих юм бол 34 хувь гэдэг чамлахаар тоо. Үүнээс гадна хувь нийлүүлэгчдийн гэрээний хуудас бүр нууц гэсэн дардастай байгааг Н.Батбаяр гишүүн анх Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр задлаж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсныг одоо ч санаж байна. Нууц гэдэг утгаараа гэрээний жинхэнэ эхийг өнөөг хүртэл олон нийтэд албан ёсоор ил болгоогүй. Олон нийтэд биш юмаа гэхэд УИХ-ын гишүүдийн хүрээнд ч тодорхой болоогүй асуудал. Уг гэрээнд Оюу толгойн давуу эрхийн хувьцаатай холбоотой заалт багтжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын Засгийн газрын хувийг энгийн хувьцааны гэж тодотгосон бол давуу эрхийн хувьцааны талаар гэрээнд ерөөсөө дурдаагүй. Харин нууцлаад байгаа хувь нийлүүлэгчийн гэрээнд "Давуу эрхийн хувьцаа гаргах замаар олон улсын хөрөнгийн биржээс санхүүжилт босгож болно" гэсэн заалт байдаг аж. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр давуу эрхийн гэсэн тодотгол  ороогүй  хэрнээ, яагаад хувь нийлүүлэгчдийн "нууц" гэрээнд тодорхой тусгах болов. Хардах хангалттай сэжим биш гэж ¿¿. Монголын тал “Оюу Толгой” ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг л эзэмших эрхтэй. Компанийн зүгээс давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд тэр хувьцааг худалдан авах эрх Монголын төрд байхгүй. Компанийн зүгээс давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрийг бие даан гаргах эрхтэйгээс гадна энэ асуудалд Монгол улсын Засгийн газар оролцох эрхгүй гэсэн заалт байдгийг эрх бүхий албан тушаалтан хариуцлагатайгаар мэдэгдэж байсан юм. Хэрэв "Оюу толгой компани орд газрыг ашиглалтад оруулахад шаардагдах дөрвөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг босгох зорилгоор давуу эрхийн хувьцаа гаргавал Монголын хувь 6,8 болтлоо буурах магадлалтай" гэдгийг ч Н.Батбаяр гишүүн хэлж байсан юм. Оюу толгойн ордод хамтран ажиллах гэрээ хийсэн "Айвенхоу Майнз Инк Лимитед" компани санхүүгийн эх үүсвэргүйгээс Австрапийн “Рио Тинто”-той хамтарсан. “Рио Тинто” компанийн захиралТом Албанес, Канадаас "Айвенхоу майнз"-ын захирал Роберт Фрийдланд нар манайд ирж, "Айвенхоу майнз" компанид “Рио Тинто” компанийн эзэмшдэг 18 хувийн хувьцааг 49 хувьд хүргэж, давуу эрхийн хувьцаа гаргахын оронд Оюу толгойн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулж 1,8 тэрбум ам. долларын дунд хугацаатай жилийн 6,8 хувийн хүүтэй зээл олгосон.

Монголын тал Оюу толгойн хувьцааны 34 хувийг эзэмшихийн тулд 816 сая ам. долларын зээл, 250 сая ам. долларын урьдчилгаа авч, нийт 1,066 тэрбум ам. долларыг эхлээд жилийн 9,9 хувийн хүүтэй авсан бол дараа нь 2,2 хувь болгон бууруулсан юм. Энэ мэт Оюу толгойн гэрээг тойрсон дуулиантай  мэдээллүүд

намжаагүй байтал дахиад асуудал босч ирлээ, сайд нараа. Хүний хүмүүс өөрийн эд баялагтаа тос шиг сэтгэлээр хандаж байхад та нар яагаад ус цацаж байгаа юм шиг хандав гэж дахин, дахин асуумаар байна. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар цааш үргэлжлүүлэн судалж, "но"-г нь цувралаар олон түмэнд дэлгэх болно.

 

Симанду төмрийн орд

Оюутолгойн зэсийн орд

1

Хайгуулын зардал

650 сая $

1 тэрбум $

2

Ордын нийт хөрөнгө оруулалт

10 тэрбум $                      (7 тэрбум $ нь дэд бүтэц)

6 тэрбум $

3

Урьдчилгаа төлбөр

700 сая $ бэлнээр

250 мянган $зээлсэн

4

Засгийн газрын үнэгүй эзэмших хувь

15 хувь

0 хувь

5

Засгийн газрын төлбөртэй эзэмших эрхтэй хувь

20 хувь

51 хувь

6

Дэд бүтцийн зардал

Рио Тинто гаргана

Монгол улс гаргана

7

Дэд бүтцэд эзэмших төрийн хувь

Эхлээд 51 хувь, 25 жилийн дараа 100 хувь

 

8

Орлогын татвар

30 хувь

10-25 хувь

9

Роялти

3,50 хувь

5 хувь

 

Эх сурвалж: Тэргүүн сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top