Химийн салбарын Нобелийн шагналын эзэд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Америкийн эрдэмтэд Франсис Арнолд, Жорж Смит, Британийн судлаач Грегори Уинтер нар химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Био түлшээс авхуулаад дэлхийд хамгийн ихээр зарагддаг эм хүртэл бүхий л зүйлд хэрэглэгддэг уургийг гаргаж авахдаа хувьслын зарчмыг ашигласан нь эдгээр эрдэмтдийг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэд болгожээ.

Арнолд нь 1911 онд Мари Кюри хүртэж байсан химийн салбарын Нобелийн шагналтан болж буй тав дах эмэгтэйгээр тодорчээ. Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу нэг сая ам.доллар дагалддаг бөгөөд хагас сая ам.долларыг Арнолд хүртэж, үлдсэн хагас саяыг Смит, Уинтер нар хуваах аж.ны химийн салбарын Нобелийн шагналтнууд хувьсалыг хяналтандаа авч хүн төрөлхтөнд асар их үр өгөөж өгөх зүйлд ашиглажээ хэмээн Шведийн хааны шинжлэх ухааны академи үзэж байна.

3.7 тэрбум жилийн турш амьд организмууд орчиндоо дасан зохицож, химийн урвалд хариу үйлдэл үзүүлж, хувьсдаг учир Дэлхий хэмээх гараг дээр амьдрал оршсоор иржээ. Жишээ нь загасны цусанд үл хөлдөх уураг агуулагддаг учир загас мөсөн далайд ч амьдрах чадвартай юм. Эдгээр эрдэмтэд хувьслыг мянга гаруй дахин түргэсгэж, шинэ төрлийн уураг бүтээхэд ашиглажээ хэмээн Нобелийн химийн салбарын хороо онцлов.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top