ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Өнөөдөр 2025.07.08. Энэ оны 189 дахь өдөр бөгөөд он дуусахад 176 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандаж, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 28 хэм дулаан, шөнөдөө 16 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Харшилтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөр Украинд Агаарын довтолгооноос хамгаалах хүчний өдөр, Замбид Эв нэгдлийн өдөр, ОХУ-д Гэр бүл, хайр дурлалын өдөр_ Тажикстанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын өдөр, АНУ-д видео тоглоомын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кевин Бейкон, жүжигчин Майло Вентимилья, рок дуучин Жоан Осборн, Канадын жүжигчин Кэтлин Робертсон, Өмнөд Солонгосын хөлбөмбөгч Сон Хён-Мин, Английн хөгжимчин Энди Флетчер зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1948 оны энэ өдөр Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн харгайтын чиглэлээр гоминданы цэргүүд хил нэвтрэн орж иржээ. Хил манаж байсан Монголын 10 хилчин тэдэнтэй баатарлаг тулалдаж, зургаа нь амь үрэгджээ. Тэдгээр хилчдээс Хаянхирваа, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарт БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

632 оны энэ өдөр зөнч Мухаммед тэнгэрт хальжээ.

1889 оны энэ өдөр “The Wall Street Journal” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1921 оны энэ өдөр Иракийн Басрад 58.8 хэм хүрч халав.

1994 онд Ким Ир Сен нас барсантай холбогдуулан БНАСАУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг татан буулгаж, Ким Чен Ирт зориулан БНАСАУ-ын агуу удирдагч гэсэн албан тушаалыг бий болгожээ.

2003 оны энэ өдөр Суданд “Boeing 737” онгоц сүйрч, 117 хүн амиа алдсан байна. 

2014 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд Германы шигшээ баг Бразилын багийг 7:1 оноогоор буулган авав

2022 оны энэ өдөр Японд сонгуулийн сурталчилгааны үеэр ерөнхий сайд асан Шинзо Абегийн амийг хөнөөв.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu