Шарльз Терон даашинзаар гоёдог хүүгээ охин гэж зарлав

2018 оны 10 сарын 21

  Холливудын нэрт жүжигчин Шарльз Терон зургаан жилийн өмнө Өмнөд Африкаас нэгэн өнгөт арьстан хүүг үрчлэн авч, эх үр бололцсон. Эхний дөрвөн жилд Жексон хүү хөвгүүдийн хувцас өмсөж, бие хамгаалах урлагийн дугуйланд хүртэл яваад үзсэн. Гэвч сүүлийн хоёр жил охидын даашинз, юбка, чимэглэлээс салахаа больжээ.

Тероны хүү яагаад охидын хувцас өмсөөд байгааг жүжигчин бүсгүйн фэнүүд ойлгохгүй гайхаж эхэлсэн юм. Тэгвэл Шарльз Терон саявтархан ELLE-д өгсөн ярилцлагадаа хүүгээ охин гэж дуудсан нь олон нийтийг улам ч гайхширахад хүргэжээ. Тэрбээр Жексон хүүгээсээ гадна Августо гэх гурван настай охинтой.


“Хоёр хөөрхөн охиноо харахаар бусад эцэг эхчүүд шиг тэднийг хамгаалж өмгөөлөхийг би их хүсдэг. Тэднийг маань хэн нэгэн муулж, шүүмжлэх гэвэл би галзуурах дөхдөг. Охидоо гомдоож, сэтгэлийг нь сэвтээхгүй амьдрахыг хүсдэг” хэмээн Терон ярилцлагадаа дурьджээ.


Ярилцлага нийтлэгдсэн даруйд “Юун хоёр охин бэ? Хүү, охин хоёртой биз дээ?” гэх юм уу эсвэл “Яагаад хүүдээ охидын даашинз өмсгөөд байдаг юм бэ?”, “Яагаад хүүхдийн сэтгэлзүйг эрэмдэглээд байгаа юм бол?” гэх сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд урсаж эхлээд байна.

Зарим нь ч “Хүү, охины аль нь байхаа өөрөө шийдэг гэж Терон бодож байгаа нь зөв” гэж өмгөөлжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top