Криштиану Роналду: Би хүчирхийлэл үйлдээгүй, үнэн үргэлж илэрдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Хөлбөмбөгчин Криштиану Роналду хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад байгаа билээ. Өнгөрсөн сарын сүүлчээр 34 настай америк бүсгүй Кэтрин Майорг Криштиану Роналдуд хүчиндүүлсэн гэж зарласан юм. Бүсгүйн ярьж байгаагаар Роналду түүнийг есөн жилийн өмнө Лас-Вегасын нэгэн зочид буудлын өрөөнд дуудсан байна. Хөлбөмбөгчин түүнд болсон явдлын дараа дуугүй байлгах гэж 375.000 ам.доллар төлжээ.

Дээрх хэргийн дараа өөр хоёр ч бүсгүй 2005 онд Лондоны зочид буудалд Роналдуд хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан юм. Тэд тухайн үед нь цагдаад хандсан ч хэрэг хаагдсан байна. Түүнчлэн Кэтрин Майоргийн өмгөөлөгч бас нэгэн бүсгүй Роналдугийн хүчирхийллийн золиос болсон гэж өөрт нь хандсан талаар ярьжээ.

Америк бүсгүйн мэдэгдлийн дараа Роналду “Insnagram”-аар шууд бичлэг хийхдээ Кэтриний ярьсан зүйлийг худал гэж мэдэгдсэн. Түүний хуучин найз бүсгүйчүүд нь ч үүнийг худал зүйл гэж хэлсэн билээ.

Тэгвэл Роналду саяхан “Football Italia”-д ярилцлага өгөхдөө хүчирхийллийн хэргийн талаар анх удаагаа ам нээжээ. Тэрбээр “Хоёр долоо хоногийн өмнө бид мэдээлэл гаргасан. Би түүнд танд худлаа хэлэх ямар ч хэрэг байхгүй. Хуульчдынхаа ажилд итгэлтэй байна. Би хөлбөмбөгөө тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байна. Тэр бүх зүйлд санаа тавьдаг хүмүүс дэргэд минь байгаа. Үнэн үргэлж илэрдэг” гэсэн байна.

Роналду одоо их жаргалтай амьдарч байгаагаа ярьжээ. Тэр өнгөрсөн зун 24 настай найз бүсгүй Жоржина Родригестоо гэрлэх санал тавьсан бөгөөд хосууд 11 сартай охинтой билээ. Роналдугийнх мөн долоон настай хүү, тээгч эхээс төрсөн ой гарантай ихрүүдтэй.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monkiss (66.181.187.82)  2025 оны 03 сарын 13

Ronaldo huurhunshd yaachad bgn

1  |  0
zochin (59.153.112.39)  2025 оны 03 сарын 13

BIBLI DEER HUUCHIRDAGGUI

1  |  0
Зочин  (64.119.19.89)  2025 оны 03 сарын 13

Гадаад дотоодгүй зарим хүүхнүүдийн мөнгө олж амьдралаа залгуулах арга нь энэ юм даа.

1  |  0
Nn (172.58.184.186)  2025 оны 03 сарын 13

Mongo l hiih arga.ronaldog huchindene uu gehees kk

1  |  0
Иргэн (202.170.80.25)  2025 оны 03 сарын 13

Ёстой дуртай хүүхэн доор нь ороход бэлэн байдаг хүн хүчин хийнэ гэхээр нэг сонин санаад буухгүй л байгаа юм даа. Тийм л этгээд гаж донтой л биш бол байх боломжгүй л дээ. Гаж донтой бол мөнгөөр аваад хүчиндэнэ биз дээ

1  |  0
Зочин (103.229.123.22)  2025 оны 03 сарын 13

МӨНГӨТЭЙ НЭР АЛДАРТАЙ ХҮМҮҮС БАС Л ХЭЦҮҮ ЮМ .

1  |  0
зочин (103.10.23.8)  2025 оны 03 сарын 13

хүүхэн хүчиндэх шаардлага байна уу. нэр алдарын оргилд хүрсэн хүмүүсийг шантаажилдаг цөөн муухай хүмүүсийн л хийж байгаа ажил.Зөв хүмүүс хэзээ хойно нь хэдээ ч ийм юм ярьж явахгүй.

1  |  0
ЗОЧИН (202.131.254.46)  2025 оны 03 сарын 13

ЭНЭ АРАЙ ХУДЛАА БАЙХ АА. ЭНЭ ЗАЛУУ БОЛ МАШ САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ЯДАРСАН ХҮНД ИХ ТУСАЛДАГ ЗАЛУУ. ДЭЭРЭЭС НЬ МӨНГӨТЭЙ ХҮН ХҮҮХЭН АВНА ГЭВЭЛ ДУРААРАА АВНА. ХУДЛАА СҮРДҮҮЛЭГ БАЙХ.

1  |  0
, (103.9.90.98)  2025 оны 03 сарын 13

хаха хүүхнүүдийн мөрөөдлийн залуу, мөнгөтэй залуу хүүхэн хүчиндэх үү? мэдэхгүй л юм даа.

1  |  0
Top