
Калужский мужид зураг авалт нь болж буй дайны сэдэвтэй “Ильинский рубеж” кинонд жүжигчин Сергей Безруков тоглож байгаа аж. Харамсалтай нь энэ сарын 22-нд зураг авалтын үеэр эмгэнэлтэй зүйл болжээ. 31 настай орлон тоглогч Олег Шелкин танкны доор амь үрэгдсэн байна. Хэцүү зураг авалтыг гүйцэтгэх үеэр танк тэмдэглэсэн газраа зогсч чадалгүй орлон тоглогчийг дайрчээ. Хууль хяналтын байгууллагынхан уг хэрэг дээр ажиллаж байгаа аж. Кино зураг авалтыг түр зогсоосон байна.
“Ильинский рубеж” киноны зураг авалтад 1941 оны Т-34-76 хүртэлх танкуудыг ашиглаж байжээ. Кинонд 1941 онд Москва орчимд болсон фашистуудын эсрэг тулааны талаар өгүүлэх аж.



Сэтгэгдэл ( 2 )
Ум ма ни бад мэ хум. Хайран хүү.
хайран залуу...тун харамсалтай