100 кг жинтэй бодибилдингийн одын зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

  Хойд хөршийн Чита мужийн оршин суугч 26 настай Наталия Кузнецова 14 настайгаасаа эхлэн бодибилдингээр хичээллэж байгаа аж. Энэ хугацаандаа бүсгүй 40 кг-аас 100 кг болтлоо биеэ хөгжүүлсэн байна. Наталия Оросын болон дэлхийн бодибилдингийн олон удаагийн аварга болжээ. Тэрбээр ОХУ-ын болон Европын хэд хэдэн рекордыг тогтоосон байна.

Наталия Кузнецова “Wonderzine” сэтгүүлд ярилцлага өгөхдөө бодибилдингээр хичээллэж, мөрөөдлийн бие галбиртай болоход хэдхэн зүйл хэрэгтэй гэж уншигчдад зөвлөжээ. Түүний хэлж буйгаар хүссэн бие галбираа цогцлооход:

  • Чадна гэсэн итгэл
  • Мэргэжлийн дасгалжуулагч
  • Удамшил гурав л байхад болох гэнэ. 

“Гэхдээ эмэгтэй тамирчдад амаргүй байх нь бий. Гол нь сайн багш дээр дасгал сургуулилтаа хийх хэрэгтэй. Тийм багшийг олоход амаргүй. Мөн удамшлын хүчин зүйлүүд маш чухал байдаг. Хэн ч хүссэн бие галбиртаа хүрч чадна. Иймээс өөрт байгаа чадвараа зөв үнэл гэсэн байна. Туранхай, жижиг байсан Наталия мэргэжлийн тамирчин болж, дэлхийн хэмжээний од болно гэж бодоогүй гэнэ. Түүнийг гадаадын улс орнуудад Оросоос илүүтэйгээр мэддэг гэнэ.

О.Саша

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.183.244)  2025 оны 03 сарын 13

ene busguitei untaj uzeh yumsan.

1  |  0
aimaar (86.9.145.43)  2025 оны 03 сарын 13

ba ba

1  |  0
Top