Жастин Биберийн сүйт бүсгүй Хэйли Болдуин ”Бибер” овогтой болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Өдгөө 24 настай, амжилт, алдар нэрийн эзэн, уран бүтээлч, дуучин Жастин Бибер өөрийн найз бүсгүй болох загвар өмсөгч Хэйли Болдуинтай өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан билээ. Түүний сүйт бүсгүй АНУ-ын нэрт жүжигчин Алек Болдуиний охин бөгөөд маш амжилттай яваа 21 настай загвар өмсөгч, модель юм. Хэйли Болдуин 2017 оны хамгийн төгс төрхтэй бүсгүйгээр тодорч байсан.

Залуу хосууд хуримаа хийгээгүй байгаа ч хамтарч Канад улсад байр худалдаж авсан тухай мэдээлэл саяхан гарсан. Тэгвэл түүний сүйт бүсгүй Хэйли Боулдин хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө овгийг Бибер болгон сольжээ. Тэрбээр өөрийн албан ёсны инстаграм хаягаа Хэйли Бибер /@Haileybieber/ болгосон явдал фэнүүдийнх нь дунд ид шуугиан тариад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg bazaan?...(148.60.92.227) 2018 оны 11 сарын 19

ene muu bazaan obiloggyi s dee!!ene ohiniig bas l selene sig zobooh baih daa!!!

0  |  0
Top