“ЭХ ОРОН” контемпэрари үзэсгэлэнд урьж байна

2018 оны 11 сарын 22

Монголын Урчуудын эвлэлийн “АРТ” галерейд “ЭХ ОРОН” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Үзэсгэлэнд Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”-ийн багш, МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч Д.Ариунболдын сүүлийн нэг жилийн хугацаанд контемпэрари чиглэлээр метал ашиглан хийсэн бүтээлүүд тавигджээ.


“Эх орон” гэдэг аугаа том ойлголтыг уран бүтээлч өөрийн мэдрэмж, сэтгэлгээний маш өвөрмөц шийдэл тавилтаараа илэрхийсэн нь олны таашаалыг хүртэж байна.

Орчин цагийн нийгмийн гажуудал, байгалийн баялгаа хайр найргүй барж байгаа байдал, хүний мөс чанарын доройтол, олон дундах ганцаардал, авах идэхийн дон гээд хүний сэтгэлийн гэгээтэй болон сүүдэртэй талыг 1 см-аас 1 мм-ийн ган төмрийг хэлбэж, базаж, үрчийлгэн урласан нь шинэлэг агаад өвөрмөц сонирхолтой.

Уг үзэсгэлэн 2018 оны арваннэгдүгээр сарын  19-нд нээлтээ хийсэн бөгөөд 26-ныг хүртэл үргэлжлэх юм.

Та бүхэн уран бүтээлчийн өвөрмөц ертөнцөөр аялан сонирхоно уу!




Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.175) 2018 оны 11 сарын 22

pioneriig sergeej hun amaa osgo

0  |  0
Top