Японы гэрэл зурагчин Шин Ногүчи есөн настай Юмэжи, дөрвөн настай Котоёо, хоёр настай Хиконо нарын аав. Тэрбээр охидынхоо өдөр тутмын амьдралын янз бүрийн мөчүүдийг фото хальсанд буулгах сонирхолтой гэнэ. Шин Ногүчи төлөвлөөгүй байдлаар ихэнх зургуудаа авдаг ба охидынхоо хөгжилтэй, хошин агшнуудыг буулгахыг зорьдог ажээ. Бяцхан охидын амьдралын гэгээн агшныг харуулсан гэрэл зураг танд таалагдана гэдэгт найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )