”Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл” сургалт болно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

“Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл" сургалт, семинар өнөөдөр /2018.12.07/ Соёл урлагийн газрын байранд болно.

Сургалтаар Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашдын шийдэл, хамтын ажиллагааны зорилтыг тодорхойлох зорилготой. Семинарт хөгжмийн зохиолчид, судлаачид, төв болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжмийн удирдаачид оролцоно.

Сургалт, семинар дараах хүрээнд зохиогдоно.

  • Төрөөс хөгжмийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр ба  хэрэгжилтийн өнөөгийн байдал
  • Төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжмийн урын сан
  •  Монголын үндэсний радиогийн хөгжмийн урын сан
  • Хөгжмийн бүтээлийн шүүмж, судлал 
  • Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулж санал авах 

Сургалт “Зохиогчийн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ” болон "Зохиогчийн бүтээлээ ашиглуулах онцгой эрх" хоёр үндсэн сэдвээр явагдана. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top