Дэлхийн хамгийн алдартай "American”s got talent" нүсэр, сүртэй шоуг монголчууд олон жилийн өмнөөс мэднэ. Тус шоу оролцогчдоосоо жинхэнэ авьяас, нийгэмд үгүйлэгдээд байгаа өнгө төрхийг олж чаддаг. Мөн сонгосон авьяастнаа алдар нэрийн оргилд ч хүргэдэг. Харин Монголын тухайд Mongol HD телевиз "Авьяаслаг монголчууд" шоуг гурав дахь жилдээ, албан ёсны эрхтэйгээр зохион байгуулан, үзэгчдэд хүргэж байна. 2018 оны шинэ улирлын шоу төгсгөлийн шат руугаа орох дөхөж байгаа бөгөөд өнгөрсөн ням гаригт /2018.12.09/ шилдэг 32 оролцогчийн 4 дэх шигшээ тоглолт буюу сүүлийн 8 оролцогчийн үзүүлбэрийг толилуулсан.
Сүүлийн найман оролцогчийн үзүүлбэрийн дараа үзэгчдийн дунд олон санал, шүүмж, маргаан өрнөсний дунд Рокит Бэй шүүгчийн алтан баззерын эзэн Н.Нарандэлгэрийн тухай ч бас багтав. Үзэгчдийн хамгийн ихээр хүлээж байсан түүний тоглолтыг "Аса" циркт "амьдаар" үзэхээр очсон үзэгчид лав юу ч ойлгоогүй гэх. Шүүгчид ч мөн адил. Энэ нь ч Рокит бэй шүүгч Н.Нарандэлгэрийн үзүүлбэрийг ойлгомжгүй, замбараагүй байсан гэж дүгнэхэд хүргэсэн байх. Эхний шатандаа үзэгчдийг дуу хоолойгоороо хөтлөн Хөвсгөлийн алс тайгад аваачсан Н.Нарандэлгэр энэ удаа далай доорх ертөнцөөр аялуулахаар бэлтгэсэн байв. Усан дотор бит бокс хийж, өмнөх үзүүлбэрээ ур чадварын хувьд давуулан биелүүлсэн түүний тоглолтын үеэр харамсалтай нь дэлгэцэнд гарах байсан усны амьтдын дүрс гараагүй, зарим хавсаргах ёстой байсан чимээ нь үзэгчдэд сонстоогүй, ойлгомжгүй байсан зэрэг алдаа гарчээ.
Харин энэ талаар буюу үнэхээр үзүүлбэрийн үеэр алдаа гарсан уу, бодит байдал дээр юу болоод өнгөрөв гэдгийг оролцогч өөрөө сошиал хуудсандаа тайлбарлаж, дараах постыг оруулжээ.
Сэтгэгдэл ( 8 )
АВЬЯАСГҮЙ, ЧАДВАРГҮЙ ШҮҮГЧИД АВЬЯАСТНЫГ ШҮҮЖ, ТОДРУУЛНА ГЭДЭГ Ч ИНЭЭДТЭЙ ЮМ АА. ТЭР 2 АВГАЙН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА, МАЯГЛАЖ, АЯАГЛАЖ, МЭДЭМХИЙРЧ БАЙГАА ДҮР ТӨРХИЙГ ХАРААД ОГИУДАС ЦУТГАХ ЮМ ... ЛАЙ Л БАЙНА....
Melmii baysgasn saikhn toglolt blaa..Ulam ihiig buteej delhiin taizand ulam ih amjiltiig gargaarai
Энэ бол зүгээр урлагын үзлэг.Дуучин шүүгч хошин шогийн шүүгч ашиг сонирхолоороо шүүж байнаа.кккккккк
ЧИМГЭЭ , ДЭЭГИЙ 2 МИНЬ ЖИНХЭНЭ ШҮҮГЧ БАЙЖЭЭ, ТЭР ҮЕД МУУЛЖ БАЙСАН УУЧИЛААРАЙ ДЭЭГИЙ , ҮНЖИЙ ҮНЖИЙ ҮНЖИЙ
АВЬЯАСГҮЙ, ЧАДВАРГҮЙ ШҮҮГЧИД АВЬЬЯАСТНЫ ШҮҮЖ ТОДРУУЛНА ГЭЛЭГ Ч ИНЭЭДТЭЙ ЮМ АА. ТЭР 2 АВГАЙН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА, ДҮР ТӨРХИЙГ ХАРААД ОГИУДАС ЦУТГАХ ЮМ ... ЛАЙ Л БАЙНА