Монгол Улсын засгийн газрын тогтоолын дагуу шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 2018 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ.
Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авъяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг.
2018 оны "Шилдэг уран бүтээлчид" нэр дэвшигчид дор дурдсан журамд заасан материалыг бүрдүүлж, 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагаас өмнө Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газарт ирүүлсэн байна.
Холбоо барих: 51 264449, 99054668
Хариуцсан мэргэжилтэн: З.Соёлмаа
Сэтгэгдэл ( 0 )