Өмнөд Солонгос улсад олон улсын "Шилдэг баримтат кино" шалгаруулах наадам болж өндөрлөжээ. Энэ жил нийт 130 гаруй орны бүтээл өрсөлдсөн бөгөөд найруулагч Б.Өнөртогтохын "Монгол гэр" бүтээл "Шилдэг баримтат кино"-гоор шалгарсан байна.
"Монгол гэр" баримтат киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт хийсэн ажээ. Наадмын шүүгчид Монголчууын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлэх тус бүтээлийг Монгол орны онгон дагшин байгаль, үзэсгэлэн цогц бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн хэмээн дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )