NBA-ын талбайд морин хуур эгшиглэж, монгол соёл зочлов

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 15

АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигийн тоглолтод "Монголын соёлын өдөр" зочиллоо. АНУ дахь Монголын Элчин сайдын яам, АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (The National Basketball Association NBA), “Monumental Sports and Entertainment” компанитай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд Вашингтон хотын “Capital One Arena” талбайд “Монголын соёлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ өдөр дэлхийн хамгийн олон үзэгчтэй, АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн "Вашингтон Визардс", "Бостон Селтикс" багууд улирлын ээлжит тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтын өмнө Вашингтон хотод амьдарч буй монгол хөгжимчин, бүжигчдээс бүрдсэн 30 гаруй уран бүтээлчид монгол дуу, хөгжмөө эгшиглүүлж, үндэсний бүжгийн үзүүлбэр толилуулан эх орныхоо соёл, уламжлалыг сурталчилсан байна.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүрэн(103.10.22.48) 2018 оны 12 сарын 15

бэлтгэлийнх нь зураг юм болов уу

0  |  0
Bayasaa(66.181.180.221) 2018 оны 12 сарын 15

Barag uzegch alga

0  |  0
Top