Mонгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгож буй "Авьяаслаг монголчууд" шоуны гуравдугаар улирлын эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр /2018.12.16/ өндөрлөж, гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлгийн ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Сүүлийн шатанд үзэгчдээс хамгийн олон санал авсан С.Билэгт ялагч болсноор 100 сая төгрөгийн эзэн болж байна. Тэрбээр шилдгээр шалгарсныхаа дараа "Шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулна" гэв.
Шилдгийн шилдэг 10 оролцогчоос үзэгчдийн саналын тоогоор ОХУ-ын Буриад улсаас тус шоуг зорьж ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар дэд байрт шалгарлаа. Хөтлөгч санал хураалтын дүнг зарлахын өмнө шүүгчдээс хэнийг дэмжиж байгаа талаар сэтгэгдлийг сонсоход гурав нь Буриадын циркчдийг нэрлэж байв.
Сүүлийн шатанд шалгарсан шилдэг 10 оролцогчийн үзэгчдийн саналаар байр эзэлсэн байдлыг сонирхуулъя.
1. С.Билэгт /Илбэчин/
2 Дулма, Паша /Цирк, агаарын үзүүлбэр/
3. "116" хамтлаг /Бүжиг/
4. Б.Дуулал /Хөгжимчин/
5. Н.Амаржин /Комеди/
6.Б.Жавхлантөгс /Дуурийн дуучин/
7. Г.Гантогтох /Жүжиглэлт, уншлага/
8. Д.Бердибек /Дуучин/
9.Б.Батболд /Дуучин/
10. "Assasins" хамтлаг /Бүжиг/
Тус шоуны анхны буюу 2015 оны ялагчаар "Эгшиглэнт чимээ" хөгжмийн хамтлаг шалгарч, Б.Мягмарцэрэн, Х.Бархүү нарын хөгжимчид удаалж байсан юм. Харин 2016 онд Орхон аймгийн оролцогч, дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлж, Б.Шижирбат удаалж байсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Циркийн урлаг бол хэнд эрсдэлтэй,хуний сэтгэлийг хеделгеж чаддаг урлаг юмшуудээ. Долма, Павел хоер унэхээр мундаг байсан. Илбэчин Билэгт бол Маш чадварлаг гэдгээ харуулж чадлаа! Дэлхийд ерселдех чадвар гэж энийг л хэлсэн! Маш зев шуулт болсон! БИЛЭГТЭД УЛАМ ИХ АМЖИЛТ ХYCЬЕ!!!
Demjij bn. Shuult zuw bolsoon
ДУЛМАА, ПАША ХОЁР ТҮРҮҮЛЭХ БАЙСАН. ГАДНААС ИРСЭН БОЛХООР НААДМАА ӨГӨХГҮЙ ГЭСИЙМ БОЛОВУУ
Худлаа гар түрүүлсэн дээ. Шударгаар шүүсэн бол үнэхээрийн гайхалтай бас эрсдэлтэй үзүүлбэр үзүүлсэн Дулмаа, Паша нар түрүүлэх байсан.