В.Янжаа: Ой тогтоолтын ДАШТ дээр Монголын туг ч байгаагүй!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэн, дэлхийн рекорд амжилтыг эвдсэн В.Янжмаа сэтгэл дундуур байгаа илэрхийлжээ. Тэрбээр "5 минутад 413 дүрс цээжилж, дэлхийн рекорд эвдсэн ч тэмцээн зохион байгуулагчдын зүгээс гадуурхах байдал үзүүлсэн" гэсэн байв. Сошиал хуудсанд бичсэн түүнийг сэтгэгдлийг хүргэе. Түүнийг бид "Авьяаслаг шведүүд" шоунд амжилттай оролцож, алтан баззерын эзэн болж байснаар нь сайн мэдэх билээ.


-Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо нэрийн өмнөөс оролцож, мөнгөн медаль авлаа. Таван минутад багтаан 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд амжилт тогтоолоо. Харамсалтай нь, энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү "алагчлал, бухимдал, гомдол гуниг" боллоо. Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид, тэр дундаа монголчуудад "визний бэрхшээл"-тэй оронд тэмцээнийгзориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй. Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд, анхаарлаа сайтар төвлөрүүлж байж амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар "Хорлон сүйтгэх ажиллагаа" явууллаа гэж би үзэж байна. Жишээлбэл, "Хуудсаа нэг секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа" гэх мэтийн хөгийн шалтаг тавин, "Мөрдөн байцаалт" явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж, ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзсэн, үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо. Тэдний зурагт хуудас, танилцуулга дээр Монголын туг ч байгаагүй! Энэ удаагийн тэмцээн хэдийгээр "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг Европын хэмжээний л тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд хоёр зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгч байгаасай гэж хүсч байна. Мөн тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй "алагчлах" явдалд хаанаас ирсэн, хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдад зохиомол шалтгаанаар үндэслэлгүй дарамт үзүүлэх байдлаар тэмцээний үр дүнд нөлөөлөхийг дүрмэндээ хорих хэрэгтэй...

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(92.1.131.98) 2018 оны 12 сарын 22

Neeree tegdeg shuu Mongol geheer l Hil gaali deer c aimaar shalgah neg alagchlaad bdgshdee ...Mongol bayan tansag gehdee Ard timber IIM guilgachin blgadag hulgaich turuuldug bugd boldog bidend saudiin Arab shig bayan amidrah bolomj bii uuniig shudarga the l bosgoy chadna ,odoo ungurdug mungunii horvoo bolohoor hetsuu c yumaadaa....

0  |  0
Ганаа.(66.181.176.236) 2018 оны 12 сарын 21

Дүү минь тэр тусам нь үзүүлээд өгдөг юм шүү

0  |  0
Тайван(202.9.42.54) 2018 оны 12 сарын 20

Амжилт хүсье. Еум нэгээр дуусдагүй гэж үг байдаг даа. Харинч дараа дараагийн тэмцээнд. Улам их амжилт гаргаарай шарандаа.

0  |  0
Иргэн(5.28.123.20) 2018 оны 12 сарын 20

Миний дүү сэтгэлээр битгий уна.Манай орны төр засгийн байж байгаа царай нь тэр. Монгол улс гэж хаана байдгийг ч Европын зарим иргэд мэддэггүй юм байна лээ. Ядуу орны иргэд ч ядуу гэсэн ойлголттой байдаг.Нэг зүйл ази сануул ахад төрийнхөө далбааг өөрөө аваад явж байгаарай.Ази царайтай болохоор чи Япон уу гэж асуудаг. Үгүй ээ Монгол гэхлээр гайхаж хараад яваад өгдөг. Монголчуудын маань сор болсон дүүдээ улам их амжилт хүсье.

0  |  0
Монгол зочин(95.90.211.77) 2018 оны 12 сарын 20

Даравч далдайна, будагч бурзайна! Мундаг дүү минь чиний авъяасыг дэргэд өчүүхэн л зүйлс болж. Монгол ухаан дэлхийг чимнэ.

0  |  0
Top