BTS хамтлаг 26 компанийн орлоготой тэнцэх мөнгийг улсынхаа эдийн засагт оруулжээ /$3.6 тэрбум/

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

 

Өмнөд Солонгосын энтертаймэнт салбарын хамгийн жижиг зах зээлээс гаралтай, удаан хугацааны турш хэцүү бэрхийг туулж, амжилтад хүрсэн түүхтэй хөвгүүдийн хамтлаг бол BTS юм. Авьяаслаг залуус 2018 онд уран бүтээл, ашиг орлогынхоо оргил амжилтыг үзүүлж, улсынхаа эдийн засагт 3.6 тэрбум ам.доллар оруулсан болохыг "Хьюндэй" судалгааны төв танилцууллаа.

 

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй BTS хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт авчирсан дээрх орлого нь дундаж хэмжээний 26 компанийн ашиг орлоготой тэнцэх аж. 

2018 он BTS-ийн хувьд гайхамшиг дүүрэн байлаа. Тэдний амжилтыг дурьдаад дуусашгүй. BTS энэ онд "Billboard" хөгжмийн наадмаас хоёр ч шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг болсон. Мөн оны эхээр АНУ-ын шилдэг цомгийн жагсаалтад багтсан анхны K-pop уран бүтээлчид гэж нэрлэгдсэн. Өнгөрсөн аравдугаар сард "Time" сэтгүүл тэднийг онцолж, нүүр хуудсандаа урьсан билээ.

2017 онд Өмнөд Солонгост аялсан гадаадын 13 жуулчин тутмын нэг нь BTS хамтлагийн нөлөөгөөр тус улсыг зорьж ирсэн гэсэн байдаг ажээ. Энэ амжилтын нөлөөгөөр дэлхий дахинд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн, брэндийн нэр хүнд өссөн болохыг судлаачид ярьдаг. Тоогоор илэрхийлбэл, бүтээгдэхүүний борлуулалтад түлхэц болох нөлөө нь жилийн 4.1 их наяд вон ($3.6 тэрбум) гэж гарсан байна. 2017 онд Өмнөд Солонгост ирсэн жуулчдын 7 хувь нь буюу 800,000 хүн зөвхөн BTS хамтлагийн нөлөөгөөр ирсэн гэх тооцоолол мөн байна. Бэлэн хувцас, косметик, хоол хүнс гээд нийт 1 тэрбум ам.долларын экспорт ч энэ хамтлагийн нэр нөлөөтэй шууд холбоотой гэнэ.

BTS нэр хүндээ энэ хэвээр хадгалж чадвал ирэх 10 жилийн хугацаанд 41.8 их наяд воны хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт нэмэрлэнэ гэж "Хьюндэй" судалгааны төв тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.206.195.163) 2021 оны 05 сарын 29

So muulaad baidag pok popyn humuusee hardaa iim l bdag yum bna getel oorsdoosoo dord met yrihaa odoo BOLIOCHEE!! manaihaan kkkk

3  |  0
Хэёон(66.181.161.33) 2021 оны 11 сарын 06

Үнэхр шилдэг залуусжү бахархд2 ханахгүйн

2  |  0
Army”s Solhanna116(66.181.182.81) 2018 оны 12 сарын 22

Wua zaluusaar bi vneheer ih baharhaj bn manai zaluus army nariigaa vrgelj az jargal bayr hoortei bailgadag hvsel moroodliig ni olohod tusalj bdag mundag zaluus shv baharhaj bn

0  |  0
Z(66.181.161.25) 2021 оны 06 сарын 02

Uneheer ni shildeg ni. Ingej delhi dayar ner noloogoo uzuulj ulsdaa ch asar ih horongo oruulalt hiij bga mundag humuusig muuldag garuud ymar hiih ymaa olj ydsan uhaan muutaigaa uhaarch oorsdoosoo icheed tegehee bolitsgoo.

1  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 12 сарын 22

Манай хип хоп поп дуучин хамтлаг хошин шог нэртэй өөрсдийгөө одонцорууд улсын төсөвт мөнгө оруулах нь битгий хэл орлогоо нуун дарадуулдаг байх нь ердийн үзэгдэл

0  |  0
dd(202.179.27.203) 2018 оны 12 сарын 21

jimmy-tei yariltslaga hiigeed baisan batsaanuud mon baina

0  |  0
Zochin(64.119.23.201) 2018 оны 12 сарын 21

Gaihaltai hamtlag shvv mundag yma

0  |  0
Top