ДОРНЫН ЗУРХАЙ: Бие угаах, хувцас өмсөхөд сайн

2019 оны 01 сарын 24

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Дөрвөн ногоон мэнгэтэй, Цагаагчин тахиа өдөр


  • Аргын тооллын: 2019.1.24, Пүрэв гараг

 

  • Билгийн тооллын: 19

 

  • Наран ургах шингэх: 08.29-17.39

 

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

 

  • Барилдлага: Хүчин төгсөх

 

  • Шүтэн барилдлага: Төрөхүй


Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top