ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нээлт болно

2019 оны 01 сарын 24

ТӨРИЙН ОРДОНД

 

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

 

14:00 цагт


  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг хүлээн авч уулзана. Утас: 88249813, 86150069


09:00 цагт


  • Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөгөөн Засгийн газрын 3-р байрны 401 тоотод болно.

 

10:00 цагт

 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёр дахь шатны арга хэмжээний нээлтийн ажиллагаа болно. Өнгөрсөн жил эхний үе шатны арга хэмжээнд нийслэлийн нэр бүхий 11 аж ахуйн нэгж оролцож, хоол, хүнсэн дэх давсны агууламжаа 30 хүртэл хувиар бууруулсан байдаг. Утас: 8001-9000
  • СТӨ-нд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй төрийн албан хаагчид зөвлөгөөн эхэлнэ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцоно. Утас: 88084523, 86048200, 99268461
  • Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Мөрдөн байцаах албаны /шинэ/ байранд эхэлнэ.

 

10:30 цагт


  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монголын Хүнсчдийн Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 70160086

 

12:00 цагт


  • Сонсголонгийн гүүрний зүүн хойд талд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нээлт болно. Нээлтэд ХНХ-ын сайд С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон УИХ-ын гишүүд, холбогдох албаныхан оролцоно. Утас: 91915340, 99931551

 

14:00 цагт


  • Монголбанкнаас сар тутамд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 88118801, 91992520


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top