Селин Дион залуу бүжигчинтэй болздог

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Парист уламжлалт Загварын долоо хоног болж байгаа билээ. Энэ сарын 22-нд “Alexandre Vauthier”-ийн үзүүлбэр болж, олон алдартан зочноор уригдсан байна. Тэдэн дунд 50 настай дуучин Селин Дион байжээ. Тэрбээр арга хэмжээнд 33 настай бүжигчин Пепе Муньозтой хамт ирсэн байна.

 

Тэд 2017 оны зун хамтдаа зугаалж яваад олны хараанд өртсөн байдаг. Селин Дион харилцааныхаа талаар ам нээдэггүй ч хүмүүс түүнийг залуухан амрагтай болсон гэх болжээ. Түүнчлэн дуучин бүсгүй их турсан нь олны анхаарлыг татсан байна.

 

Селин Дион 1994 онд менежер Рене Анжелилатайгаа гэрлэж, гурван хүүхэдтэй болсон билээ. 2016 онд Рене хорт хавдраар нас барсан юм.

 

Дуучин бүсгүй саяхан хүүхдийн хувцасны брендтэй болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.111.68.3) 2019 оны 01 сарын 25

Sain ehner baij chadsan emegtei

1  |  0
Zochin(50.226.190.196) 2019 оны 01 сарын 25

Olon jil nohoroo asarlaa,odoo ch hairalsaar bgaa bz,gehdee uulzaj uchirah ch tiim buruu zuil bish bhaa,bas jargal amsag l dee

4  |  0
Top