60 настай жүжигчин Алек Болдуины хэргийг өчигдөр /2019.01.24/ Нью-Йоркийн шүүхэд шүүжээ. Тэрбээр өнгөрсөн жил автомашины зогсоолд болсон зодоонд буруутайгаа хүлээсэн юм. Америкийн жүжигчин одоо уур цухлаа удирдах сургалтад явах хэрэгтэй болжээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр Алек Болдуин торгууль төлсөн байна.
Дуучин Жастин Биберийн хадам, модель Хэйли Болдуины авга ах Алек Болдуин өнгөрсөн жил 49 настай эрэгтэйг зодож, баривчлагдсан юм.
Алек өнгөрсөн зун Жастин, Хэйли нар гэр бүлээ батлуулсан талаар анх мэдээлж байсан ба түүний дүү Хэйли Болдуин ирэх жил Жастин Бибертэй хуримаа хийнэ гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )