Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Аймшигт хэрэг үйлдэж, цаазын ял сонссон хүмүүсийн сэтгэлзүй ямар байдаг бол? Тэд хийсэн хэрэгтээ гэмшдэг болов уу, эсвэл... Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс ямар утгатай байв?

 

Питер Кюртен: Миний толгой биенээс тасарсны дараа хүзүүнээс цус садрах чимээг би сонсч чадах болов уу, хэлж өгөөч. Тэр чимээг сонсч чадвал хамгийн сайхан байхсан.

 

-Дюсселдорфын цус сорогч гэх нэрээр алдартай Питер Кюртен нь 9-60 хүний аминд хүрчээ. Тэрээр хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийг хөнөөж, нэгийнх нь цусыг уусан байна. Мөн хохирогчдоо хүчирхийлж, зоддог байжээ. Түүнийг 1931 онд толгойг нь тасдах аргаар цаазалсан байна.

 

Том Кетчам:  Залуус аа, та нарыг өглөөний цайгаа ууж эхлэхээс ч өмнө би тамд очсон байх болно. Тасдах ажиллагаагаа эхэлье!

-Хар Жек гэж алдаршсан энэ гэмт хэрэгтэн олон хүнийг хөнөөжээ. Харин эцэс сүүлд нь тэрээр 1901 онд галт тэрэг дээрэмдсэн хэргээр цаазаар авахуулжээ.

 

Альберт Фиш: Би яагаад энд байгаагаа ерөөсөө ойлгохгүй байна.

 

-Саарал хий үзэгдэл, Бруклины цус сорогч, Буги-мен зэрэг олон нэртэй энэ этгээдийн гарт амиа алдсан хүмүүсийн тоо тодорхой бус байдаг. 7-15 хүний аминд хүрсэн гэгдэх түүнийг цахилгаан сандалд суулгажээ. Цаазлах үеэр байлцсан нэгэн хүний ярьснаар Фиш хоёр удаа тогонд цохиулсны дараа амьсгал хураасан байна. Гэмт хэрэгтэн биедээ зүү хатгасан байснаас болж богино холбоо үүсчээ.

 

Жон Уэйн Гэйси: Миний бөгсийг үнс

-Жон хамгийн бага тоогоор 33 эрэгтэй хүүхдийг хүчирхийлж, хөнөөжээ. Тэрээр 1972-1978 онд уг хэргүүдийг үйлдсэн байна. 1994 онд түүнийг цаазалжээ.

 

Жэймс Аллен Ред Дог: Би гэртээ буцаж ирнэ, хүү минь

 

-Таван аллагад буруутгагдсан Жэймс 1993 онд цаазлуулахдаа ингэж хэлжээ.

 

Стивен Жуди: Би хэнд ч уурлахгүй байна. Ийм юм болсонд уучлаарай

-Стивен Жуди нэгэн эмэгтэйг гурван хүүхдийнх нь хамт хөнөөжээ. 1981 онд түүнийг цахилгаан сандалд суулгасан.

 

Карла Файер Такер Браун: Би Есүстэй уулзана гэж бодож байна… Та нартаа бүгдэд нь маш их хайртай шүү. Та нарыг ч тэнд байхыг харж байна… Хүлээх болно.

-Дээрэм хийх үеэрээ хүний аминд хүрсэн түүнд үхлийн тарилга хийжээ.

 

Гровер Кливленд Реддинг: Надад хэлэх юм байна, гэхдээ энэ удаад биш.

 

-1921 онд дүүжлүүлсэн тэрээр хоёр хүний үхэлд буруутгагджээ. Тэрээр өөрийгөө Абиссиниагийн ханхүү гэж зарлаж, хүмүүсийг эх оронд нь аваачих нь түүний хувь тавилан гэж байжээ. Түүний санаачилсан төрийн эсрэг бослогын үеэр хоёр дагалдагч нь амиа алдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.35) 2019 оны 02 сарын 01

Buzar hognuud alga bolj horvoog tseverlejee.

0  |  0
Top