10:00 цагт
- Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Улсын хүүхэлдэйн театр хамтран “Бид хүүхэлдэйчид” уралдааны нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг бүтээлүүд тоглогдох бөгөөд шагнал гардуулах ёслол 15:00 цагт Улсын хүүхэлдэйн театрт болно. Утас: 80894004. 80232323
11:00 цагт
- Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулах хэвлэлийн бага хурал (ЗГ-ын IV байр)-ны 211 тоот танхимд болно. Үнэт цаасны, Даатгалын, Банк бус санхүүгийн болон Хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтийг танилцуулна. Утас: (51)-261611, 99818612
- Үндэсний мэдээллийн төвд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эрүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.
12:30 цагт
- "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслолын арга хэмжээ Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно. Ёслолын арга хэмжээнд зохиолч, яруу найрагч Д.Урианхай, төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, орчуулагч О.Жаргалсайхан, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоо зэрэг утга зохиолын салбарынхан оролцоно. Утас: 94984565
13:00 цагт
- Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгууллагын зүгээс "Нээлттэй нийгэм хүрээлэн" дээр "Авлигын Индекс 2018" зарлана. Энэхүү индексийг дэлхий даяараа нэгэн зэрэг зарлах юм байна.
14:00 цагт
- “Монголын Анагаахын Мэргэд” сангаас зохион байгуулж буй нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ЭМЯ-ны А зааланд болно. Утас: 80016984
ТӨРИЙН ОРДОН
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Ажлын хэсгийн хуралдаан:
- Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллана.
Байнгын хорооны хуралдаан:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд
Сэтгэгдэл ( 0 )