“Аquaman”, “Game of Thrones” киноны од, 39 настай Жэйсон Момоатай холбоотой дуулиан гарчээ. Жүжигчин залууг 11 настай охиндоо бэлгийн дарамт үзүүлсэн гэж хүмүүс буруутгаж эхэлсэн байна. “Аquaman” киноны нээлтийг Хавайд хийх үеэр хальсанд буусан видео уг дуулианыг дэгдээжээ.
Момоа хүү, охин хоёртойгоо хамт зогсон зураг авахуулахдаа охиноо хэт их илж таалсан гэж хүмүүс буруутгажээ. Жүжигчин залуу зураг авахуулахдаа 10 настай хүүгийнхээ цээжийг илж байгаа нь уг видеонд тод харагдаж байгаа юм. Тэрбээр мөн 11 настай охиныхоо цээжийг удаанаар илж, охин нь түүний гарыг түлхжээ. Үүнийг нь харсан хүмүүс “Жейсон Момоа сэтгүүлчдээс үл ичиж, охинтойгоо ёс бусаар харьцаж байгаа нь шившиг”, “Game of Thrones”-ын дараа тэр ичгүүр сонжуураа алджээ” гэх зэргээр шүүмжлэн бичиж байгаа аж.
Тэгвэл жүжигчин залууг хамгаалах хүмүүс ч бас цахим сүлжээнд байгаа юм. Тэд “Аав нь хүүхдүүдээ тэвэрч болохгүй гэж үү”, “Хайр, халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл болгож хүмүүс бие биенээ тэвэрдэг шүү дээ”, “Энд ямар ч бэлгийн дарамтын чанартай зүйл алга. Охиноо зүгээр л тэвэрч байна шүү дээ” зэргээр сэтгэгдэл бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )