Их Британийн ханхүүгийн эхнэр Меган Марклд Кенсингтоны ордоны зөвшөөрөлгүйгээр ярилцлага өгөх хориотой билээ. Гэхдээ цахимаас түүний ховор зургуудыг дэлгэсээр байгаа. Меганы Их Британийн ханхүүгийн эхнэр болохынхоо өмнө устгасан зураг, постууд нь ил болж байгаа билээ. Тэдгээрийн нэг болох Меганы 2014 онд бичсэн пост нь ил болжээ.
Меган уг постдоо ангийнхан нь түүнийг арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг байсан талаар бичсэн байжээ. Өнгөт, эсвэл цагаан арьстай хүүхдүүд сурдаг сургуульд Меганы арьс огт өөр харагддаг байсан аж. Тэрбээр өсвөр насандаа их ганцаардаж, сургууль дээрээ үдийн хоолонд орохдоо ганцаараа суухгүйн тулд цайны цагаар өөр зүйл хийдэг байжээ.
Түүнийг ирээдүйтэй жүжигчин болох үед ч өнгөт ч биш, цагаан ч биш арьсны өнгө нь саад болж байсан талаар Меган бичсэн байсан гэнэ. Гэхдээ Меган өөрийгөө байгаагаар нь хүлээж авснаар өөртөө итгэлтэй болжээ. Зураг авалтын үеэр түүний нүүрийг цайвар өнгөөр будахад их дургүй байсан талаараа ханхүүгийн эхнэр болохоосоо өмнө бичсэн байсан аж.
Меганы ээж нь өнгөт, аав нь цагаан арьстай билээ.
Меган аав Томас Марклтайгаа. Тэрбээр энэ зургийг 2017 онд Аавуудын өдрөөр цахим хаягандаа постолсон байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
одоо тэгээд гүнжээ болжээ.
ene negriin tuxai yun syrxii bichdgiin
Ганцаардаж, гадуурхагдаж байсан охинд гайхамшигтай хувь тавилан байсан байна шүү.
Tgd ter doromjluulaad bsn ohin odoo Duchess of succeh bolson bn!