Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшин сүүлийн үед дэлгэцийн бүтээлээрээ урлагийн ертөнцөд цахиур хагалж буй. Дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед УДЭТ-ын тайзнаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан авч, жинхэнэ утгаараа хувьсал хийсэн нь ч учиртай.
“Бооцоо” жүжиг, “Жинжиймаа” киногоороо үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Д.Ганцэцэг л гэхэд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардаж явсан туршлагатай уран бүтээлч. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрээр анх танигдсан жүжигчин А.Ганчимэг алдарт “Ромьео Жульетта” жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Монголын гурав дахь Жульеттагаар тодорч байлаа. Улмаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын урилгаар театрт “данстай” уран бүтээлч болж, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн авьяаслаг бүсгүй билээ.
Монголын урлагт найруулагч гэх цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийг манлайлж яваа МУГЖ У.Уранчимэгийн хувьд ч тэр. Уильям Шекспирийн “Гамлет”, А.П.Чеховын “Цахлай” зэрэг театрын урлагийн сор болсон сонгодог бүтээлүүдэд тоглож, тайзнаа алдаршсан чадварлаг жүжигчин маань өдгөө чансаатай найруулагчийн нэг зүй ёсоор тооцогдох болсон билээ. Ийм л авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цогц болсон “Хувьсал”-ын сонголт ч зөв байж, дэлгэцийн урлагт дахин “мэндэлсэн” гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал”-аар овоглохоо больсон гэх. Учир нь, тус продакшины “Тэнгэрээс буусан од” шинэ киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тоглосон бөгөөд сурталчилгааны хуудсанд тэдний дүр төрх харагдсангүй. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан хоёр Ганаа сүүлийн үед өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан шинэ бүтээлийн талаар цухас дурьдаж буйгаас ч харахад “Хувьсал”-ынхан үнэхээр хоёр тийш болсон бололтой.
Дэлгэцийн таван ч бүтээлээрээ үзэгч олонд төдийгүй урлагийн ертөнцөд “Хувьсал” хийж чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд үнэхээр тус тусдаа уран бүтээл хийхээр болов уу. Угийн шаардлага өндөртэй, аливаад зарчимч ханддаг гавьяат У.Уранчимэг энэ удаа жүжигчин А.Ганчимэгийг орлуулж, хөөрхөн О.Дөлгөөнийг сонгосон нь хэр зөв сонголт бол... Мэдээж, ирэх сард нээлтээ хийх “Тэнгэрээс буусан од” киногоор нь үзэгчид хоёр залуу уран бүтээлчийг хүссэн хүсээгүй харьцуулж харах нь тодорхой. Хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, хамгийн сайн бүтээлийг хийх байсан гэх нууцхан харууслыг үзэгчдийнхээ зүрхэнд үлдээгээд одсон хоёр Ганаагийн сонголт зөв байсан уу, эсвэл “Хувьсал”-ын сонголт зөв үү гэдгийг харах л үлдлээ дээ.
Сэтгэгдэл ( 3 )
Yanaa huurhun Dulguun gene uu????Jinhene huurhun gedeg ug utgaa aldjee.
Урнаа одоо кино болгонд гол дүр байхаа больмоор юмаа. Залуу хүмүүст боломж олгох хэрэгтэй ш дэ.
шунаг хар Урнаагаас зайлсан нь дээр,удахгүй Дөлгөөнийг ашиглаад л хаяна,шулам хар өвгөнтийн архичин авгайгаас дор царайлсан хар Урнаа