Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт хийлээ

2019 оны 01 сарын 30

БЕГ-ын  харьяа Үндэсний аврах баригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Олон Улсын  хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.

  Алба хаагчдын өдөр тутмын сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын 38 алба хаагч хамрагдсан юм.

 Дадлага сургуулиар мөстэй эгц өндөр ууланд  гарах, багаж хэрэгслийг зөв ашиглаж сурах, тусгай зориулалтын багаж ашиглан нэрвэгдэгчдийг аврах ажиллагааг явуулах зэрэг сургалт бэлтгэлийг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top