Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагт
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лаборатори”-ийн нээлтийн арга хэмжээ эмнэлгийн 1 давхарын хурлын зааланд болно. Утас: 9008-2028
- ХНХЯ-нд "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв" судалгааг танилцуулна. Утас: 91915340
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах хоёр арга хэмжээг зохион байгуулна.
- 09:30 цагт ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалт эхэлнэ.
- 10:00 цагт ХХААХҮЯ-ны гадаа талбайд ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-220695-520 маркийн найман ширхэг фургон автомашиныг найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 8001-9000
9:30 цагт
- Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд ОУХБ-аас хэрэгжүүлсэн төслийн хаалтын дугуй ширээний ярилцлага Blue sky буудлын 3 дугаар давхрын Топаз танхимд болно. Утас: 99023120, 99052154
10:30 цагт
- МБШТ Гандантэгчэнлин хийдийн их гэрт, тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ нийт сүсэгтэн олон, ард иргэдэд хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэнэ. Утас: 360066, 88048481, 88061991
- ХЭҮК-оос өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 262752, 80050100
11:00 цагт
- "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал хурал УУХҮЯ-ны хурлын танхимд болно. Утас: 99089666, 99209315
- “Үндэсний мэдээллийн төв”-д эрлийз адууг монгол морьдын уралдаанд оролцуулахыг эсэргүүцэж уяачид мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нийслэлийн харьяа 28 байгууллагын 331 үйлчилгээг төвлөрүүлнэ.
- “Новотел” зочид буудалд “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлэг болно.
11:40 цагт
- VIII Богд Жавзандамба хутагтын алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигийг гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд болно. Утас: 88016871, 99089487, 88136969
12:00 цагт
- МУИС-ийн Номын санд МУИС-ийн "Дижитал профессор" цахим сургалтын төвийн нээлтийн ёслол болно. Утас: 99002019
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Баганат Өргөө” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны нутаг дэвсгэрт 70 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно. Хаяг: БХИС-ийн орчим А хэсэгчилсэн талбай /Шар хадны замаар өгсөөд МТ шатахуун түгээх станцаар Эрдэнэтолгой руу уруудан “Баганат хороолол” 16 давхар орон сууц. Утас: 88001672
14:00 цагт
-
ШУА-ийн байранд тус академийн Их чуулган болно. Утас: 98119897
Сэтгэгдэл ( 1 )
mori uraldahgyi bol bi yaj amidrah yum bee amidral utgagyi bolloo