Монголын цагдаагийн ЭРЭЛЧ НОХОД бүл нэмлээ

2019 оны 01 сарын 31

Цагдаагийн албаны эрэлч ноход болох Руслан, Вэнди нар өчигдөр /2019.01.30/ бүл нэмж, найман гөлөгтэй боллоо.

 

Монголын Цагдаагийн байгууллагын нохойн алба нь өдгөө "ЦЕГ-ын  Сургалт-дадлагын төвийн  харьяа албаны морь, нохой сургалтын хэсэг" хэмээх нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 

 

Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, өдгөө 74 жилийн нүүр үзээд байна.


Анх 1944 онд тухайн үеийн Дотоод Ядлын Яамны сайдын 144 оны 14 тоот тушаалаар 4-р тасаг байгуулж, хээ шинжилгээний хэсэг, эрэлч нохойн хэсгийг байгуулснаар ажлын гараагаа эхэлсэн түүхтэй аж.


Албаны нохойн үүрэг жилээс жилд ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох мөн лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтнийг илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг болсон юм. Үнэрийн лаборатори ажиллуулснаар гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давтагдашгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход лабораторийн харьцуулах аргаар олж чаддаг гэдгийг туршлагаар баталжээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top