“Монгол Алтайн Барагшун” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2019 оны 01 сарын 31

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ 70128012 утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж буй “Монгол Алтайн Барагшун” ХХК-ийн  Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар тус компани шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс  Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, арга хэмжээ авсан талаар НМХГ-аас мэдээллээ.

 

Харин НМХГ-аас ийм мэдээлэл  гаргасны дараа “Монгол Алтайн Барагшун” компаниас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 31–ний өдөр манай компанийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сайтуудаар гарсан компанийн үйл ажиллагааг зогсоох тухай мэдээлэл нь хэтэрхий нэг талыг барьсан, тухайн шийдвэрийг гаргахдаа үйлдвэрлэлийн процесс, технологийн горимыг мэдэхгүйгээр зөвхөн анхан шатны боловсруулалтын зургийг авч, олон нийтэд цацсан болчимгүй явдал гарлаа. Иймээс хэрэглэгч олон түмэн та бүхэнд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс өөрийн үйлдвэрийн байран дээрээс хэвлэлийн бага хурал хийж, үйлдвэрлэлийн процессийг тайлбарлах болно. Мөн энэ мэдэгдлээр дамжуулж, үйлдвэрийн дотоод дамжлага, үйлдвэрлэлийн процессийг танилцуулж байна. Хэрэв манай компанийн үйл ажиллагаанд итгэхгүй байгаа хэрэглэгч байвал ирж танилцаж болно. Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Манай хамт олон барагшун үйлдвэрлэл болон бусад биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэргүүлэгч байгууллага болохоор хичээн ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм” гэсэн байв.


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.21.124) 2019 оны 02 сарын 01

Harahaas bohir orchin.Eruul ahuin shaardlaga hangaagui orchin bna.Haah ni zuv

0  |  0
Zochin (202.126.89.13) 2019 оны 02 сарын 01

Hil gaali deer shalgalt hii muusain JDU hawdaruud ingej dairch daramtalj bolhgui ee ta nar kommunistuud sunu tuggui ee !!!

1  |  0
зочин(66.181.182.45) 2019 оны 02 сарын 01

шалгалтынханд авилга øгøøгүй л байна даа

2  |  1
ард түмэн(66.181.190.154) 2019 оны 02 сарын 01

аа мэдэхгүй юу юу хольж бантангий нь хутгаж бга бол гэхээс эмээж эргэлзэж бна

1  |  1
U(122.201.24.139) 2019 оны 02 сарын 01

Ug n yum hiij bgaa l humuus bn daa, hamgiin muuhai zurgiig n cover bolgood tavichihsan baih yum. Busad zurag n yahvee gaigui l bnshdee,

1  |  0
MGL(202.9.43.70) 2019 оны 02 сарын 01

МХ байцаагчид татвараа өгөөгүй юм бна л даа

5  |  1
Цээ(103.57.95.131) 2019 оны 02 сарын 01

Өрсөлдөгч нь намнасан байх доо

3  |  1
Top