Майкл Жексоны охины бие сайжирчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

Попын хаан Майкл Жексоны охин, 20 настай Пэрис Жексон саяхан цахимаас холдож, гар утас ч хэрэглэхгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн. Гадны шар хэвлэлүүдэд бичсэнээр Пэрисийн бие өвдсөн бололтой.

 

Тэрбээр аавыгаа нас барсны дараа сэтгэл гутралд орж, хэсэгтээ эмчлүүлж байсан билээ. Охин цахим хаяг руугаа ороод хямарчихдаг учир ойр дотныхон нь түүний фээсбүүк аккаунтыг устгах хүсэлтэй байгаагаа ч мэдэгдэж байсан. Энэ удаад Пэрис Жексон мөн мэдрэлийн ядаргаанд орсон бололтой.

 

Тэгвэл модель бүсгүй өчигдөр Лос-Анжелесийн алдартай худалдааны дүүрэг болох Мелроуз-авенюгээр дэлгүүр хэсч яваад папарацчидын дуранд өртжээ. Тэрбээр найз залуу Гэбриэл Гленнтэйгээ хамт аз жаргалтай харагдаж байсан гэнэ. Тэд “The Soundflowers” хамтлагийг хамтран байгуулсан билээ.

 

Модель бүсгүй гартаа шивээс хийлгэж, хамраа цоолж ээмэг зүүсэн байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(176.158.21.29) 2019 оны 01 сарын 31

Tsaxim orchind udaan suuj eldev terliin xov jiv unshij suusnaaraa medreliin yadargaand ordog baix daa Tyynees bish ene oxin chin ajil xiideggyi biz dee

0  |  0
Top