ӨНӨӨДӨР: МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдээлэл хийнэ

2019 оны 02 сарын 01

- Төрийн ордонд УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

- Монголын Уран зургийн галерей ахмад уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлнэ.

 

09:00 цагт

  • "Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн" уриа бүхий Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтсан арга хэмжээ ХСҮТ дээр болно. Утас: 99063902

 

10:30 цагт

  • ЗДТГ-ын "А” зааланд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 99268461

 

11:00 цагт

  • “Монгол алтайн барагшун” ХХК-аас өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хаяг: Баянгол дүүрэг 20 дугаар хороо. Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн гудамж, 22 тоот. Утас: 99945545, 95119304, 99013323
  • "Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

 

11:30 цагт

  • Төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шинэ гэрээнд хамтран ажиллах талаар гарын үсэг зурах үйл ажиллагаа БХБЯ-ны хурлын танхимд болно. Утас: 99180704, 8801086

 

12:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад улс төрийн хүчнүүдийн удирдлагууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • "Новотел" зочид буудалд шатаасан нүүрсний тортог ашиглан зам тавих шинэ технологийн дагуу Улаанбаатар хотын ойролцоо 50 км унадаг дугуйн зам тавих төсөл эхэлснийг албан ёсоор танилцуулна. Утас: 88005523
  • МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодорно. Утас: 88007709

 

14:00 цагт

  • "Хас" банкны хурлын зааланд малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулна. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 12% буюу сарын 1% хүүтэй байна. Утас: 99109723, 99209013


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top