36 настай жүжигчин Энн Хэтэуэй жүжигчний карьераа эхэлж байхдаа их зовсон талаараа ярьжээ. Тэрбээр “PeopleTV”-д ярихдаа “Би өөртөө маш итгэлгүй байсан. Өөрийгөө хангалттай туранхай биш гэж бодож, бараг юу ч иддэггүй байлаа. Тамхи маш их татдаг байсан” гэсэн байна. Энн Хэтэуэй тэмдэглэлт баяруудаар ч юм иддэггүй байжээ.
Жүжигчин бүсгүй 10 жилийн өмнө ийм байсан бол одоо огт өөр болсон талаараа ярьжээ. “Амьдралд баярлалаа гэж хэлмээр байна. Хүн өөртөө санаа тавих хэрэгтэй. Миний гадаад төрх урьдын хэвээрээ байж болох ч дотоод сэтгэлдээ би огт өөр хүн болсон” гэж Энн Хэтэуэй ярьжээ.
Бүсгүй түүнчлэн түүний тоглосон алдартай кинонуудын нэг болох “Гүнжийн өдрийн тэмдэглэл”-ийн гуравдугаар анги хийгдэж байгаа талаар ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )