45 настай жүжигчин Кэйт Бэкинсэйлийн бие өвдөж эмнэлэгт хэвтсэн билээ. Тэгвэл “USA TODAY” сонин түүний талаар мэдээ бичихдээ жүжигчин бүсгүйн зургийг бус Их Британийн ханхүүгийн эхнэр Кэйт Миддлтоны зургийг тавьжээ. Үүнийг Кэйт Бэкинсэйл ихэд хөгжилтэйгөөр хүлээж авсан байна. Тэрбээр эмнэлгээс “Намайг дэмжиж, надад санаа зовнисон та нарт баярлалаа. Бие сайжирч байгаа. Хатан хааны үүргээ биелүүлэх боллоо. Уильям бүгдэд нь мэнд дамжуулж байна” гэж хошигнон бичжээ.
Түүний пост хүмүүсийг инээлгэсэн байна. Кэйтийн бичвэрийн доор хүмүүс “Меганд мэнд дамжуулаарай!” “Хатан хаан шиг эдгэрээрэй” гэх зэрэг сэтгэгдэл бичсэн байна.
“USA TODAY” сонин жүжигчин бүсгүйгээс уучлалт гуйж, системийн алдаанаас болж өөр зураг тавигдсан гэсэн тайлбар өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )