Хуримлаад гурван минутын дараа салжээ

2019 оны 02 сарын 09

Хэдэн жилийн өмнө реалити-шоуны од Ким Кардашьян сагсанбөмбөгч залуу Крис Хамфристай гэрлэснээсээ хойш 72 хоногийн дараа салж шуугиулж байсан. Тэгвэл Кардашьяний энэ дуулианаас хавьгүй богино хугацаанд буюу хуримаа хийснээс хойш ердөө гурван минутын дараагаар кувейт хос гэр бүлээ цуцлуулжээ.

 

Хурим баяр жаргалаар дүүрэн эхэлж, хосууд гэрлэлтийн бичиг баримт дээр дөнгөж гарын үсгээ зураад шинэхэн гэргий босч хэд алхтал даашинзны хормойдоо тээглээд унаж өгч. Үүнийг харсан нөхөр нь шоолж гоочлон “Дүүрчихсэн тэнэг” гэж хэлсэн нь бөөн хэрүүл маргааны үндэс болжээ.

 

Ингээд бүсгүй хэсэг зуур хэрэлдэж, бухимдсаныхаа дараагаар “Би ерөөсөө чамаас одоо сална” гэж мэдэгдээд түүгээрээ шийджээ. Ийнхүү тэд Кувейт улсын түүхэн дэх хамгийн богино настай гэр бүлд тооцогдсон байна.

 

Интернэт хэрэглэгчдийн дунд ч “Эхнээсээ л таагүй эхэлсэн гэр бүлийн харилцаа цаашид ч сайжрахгүй. Салсан нь зөв” гэсэн өнгө аяс давамгайлсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top