ӨНӨӨДӨР: Цагаан дарь эх бүтээх уламжлалыг сэргээнэ

2019 оны 02 сарын 13

09:00 цагт

  • МҮЭСТО-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно. Утас: 99027019
  • Зая гэгээний лагшин шүтээнд сүсэгтэн олон мөргөх, ерөөл хурах, хүндэтгэл үзүүлэх мөргөлийн үйл ажиллагаа МБШТ Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд болно. Утас: 88081261, 99114166

 

09:20 цагт

  • Засгийн газрын хуралдааны танхимд соёлын биет бус өв, чулуун соёлын өвийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт

  • Анагаах ухааны Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгын "Мөргөлийн эгшиг" тоглолт болно. Утас: 99040811

 

11:30 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж байгаа талаар "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс мэдээлэл хийнэ.

 

11:40 цагт

  • Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дарь эх бурханыг нэг өдөрт багтаан бүтээх арга хэмжээ болно. ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Утас: 11-342195, 88016871, 88136969

 

13:00 цагт

  • “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ - т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулна. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагууд, Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын Аж үйлдвэр, Худалдааны яамны харьяа Гадаад Худалдааны Төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцоно. Утас: 99062349

 

15:00 цагт

  • "3оорь-2" киноны нээлт "Тэнгис", "Өргөө" кино театрт 18:00 цагт болно. Утас: 88119484

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top